Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 42 км 195 метрийн марафоны төрөлд ианай улсын тамирчид амжилттай оролцжээ. Дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин оролцож, замаа дуусгасан байна. Эрэгтэйчүүдээс Н.Мөнхбаяр 34, эмэгтэйчүүдээс Г.Хишигзаяа 52-р байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тэмцээнд Кени, Этиопын тамирчид аваргын алтан медалийг хүртжээ.
Марафоны төрлөөс эрчүүдээс 29 тамирчин замаа дуусгаагүй. Харин эмэгтэйчүүдээс 10 нь барианд орж чадаагүй байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргад олон удаа уралдаж байгаа Б.Сэр-Од 48-р байрт оржээ.