Броколли байцаа дархлалын системийг бэхжүүлдэг

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

Броколли байцааг эртнээс “Юпитерийн таван хуруу” гэж нэрлэдэг байжээ. Броколли байцаа гол төлөв ногоон өнгөтэй байна.

Шинж чанар: Броколли нь витамин С, фолиевийн хүчлийн эх булаг болж дархлалын системийг бэхжүүлдэг. Хавдарын эсрэг бета-каротин, индол, эслэг, кали, фолийн хүчил, кальци, селен гэдэг нэгдлүүдийг агуулдаг байна. Байцааны ургалт нь хүртэл эсийн ургалт шиг учраас хавдарын эсрэг нөлөөтэй гэдэг.

Броколли байцаа нь:

  • Хавдарын эсрэг
  • Зүрх судасны шигдээс, харвалтаас хамгаалах
  • Сахарын диабет өвчнөөс хамгаалах
  • Өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэлтэй.

Броколли байцаа нь бүлэнцэр хэлбэрээр өнгийн дэлгэрч ургадаг. Энэ байцаанд агуулагддаг сульфарафан бодис нь хавдрын эсрэг ферментийг идэвхижүүлж, эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлцэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хаталтаас сэргийлж, шулуун гэдэсний өвчин, бүдүүн гэдэсний хавдрын эсрэг нөлөө үзүүлж, хлорофилл мөхлөгтэй учраас ногоон өнгөтэй байж эсийн өөрчлөгдөх ДНК буюу уурагт нөлөөлж чадсанаар хавдрын эсрэг үйлчилгээ өгдөг байна. Мөн байцаанд агуулагдах глутатион, глюкози, гюлоты, дитиолтион, каротиноиды гэдэс бодисын нөлөөгөөр улаан, цагаан хоолой, уушиг, ходоод, бүдүүн гэдэс, эмэгтэйчүүдийн хөхний хавдар, түрүү булчирхайн хавдараар өвчлүүлэхгүй байж чаддаг байна.

Хагас аяга броколлид агуулагдах шимт бодис

Калории           23 ккал                                                Эслэг                                            2.0

Уураг                0.6г                                                        Витамин С                                  49 мг

Нүүрс ус          4.3г                                                       Фолиевийн хүчил                      53.3 мкг

Өөх тос            0.2г                                                        Витамин А                                  110 эр

Холестрин      0                                                             Төмөр                                          0.9 мг

Калий              127мкг                                                  Витамин В6                                0.2 мг         

Зохистой хэрэглээ: Броколли байцааг долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно. Байцааг салат хийх, ердийн үед жигнэж идэх зэргээр хэрэглэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү