Хүрхрээ үндэсний лигийн 10 дугаар тойргийн тоглолтууд энэ Бямба, Ням гарагт болно. Тэмцээнийг гурав дахь жилдээ Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс компани нар хамтран зохион байгуулдаг.
Энэ удаагийн тэмцээнд үндэсний лигийн 10 баг тоглолт бүрээс гурван оноо авахын төлөө тоглоно. Одоогийн байдлаар Эрчим баг тэргүүлж байгаа бол Хоромхон, Унаганууд, Эф Си Улаанбаатар гэсэн багууд хамгийн бага оноотой байна.