ОУХБХ-ны зэрэглэлтэй /FIFA Referee/ шүүгч Д.Түмэнбаяр Куала Лампур хотод зохиогдож буй АХБХ-ны гишүүн холбоодын шүүгчдийн хэлтсийн тэргүүлэгч нарын сургалтад оролцож байна. Тэрээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчдийн хэлтсийн даргаар ажилладаг.
Сургалтад Азийн 44 орны шүүгчдийн хэлтсийн дарга нар оролцож байна.
Түмэнбаяр Монгол шүүгчдийн төлөөлөл болон хоёр дахь удаагаа Азийн шүүгчдийн сургалтад сууж байна.