Тайландын Бангкок хотод Азийн хөлбөмбөгийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний “H” хэсгийн тоглолт өчигдөр болжээ. Энэ хэсгээс Малайз, Тайландын багууд шалгарч тивүүдийнхээ шилдэг багуудтай өрсөлдөх эрхийг авлаа.
Хэсгээсээ шилдэг хоёр баг шалгаран, цааш өрсөлдөх эрхийг авах байсан тус тэмцээнд Тайланд, Малайз, Индонез, Монголын баг өрсөлдөх байв. Манай залуус хэсгийн сүүлд бичигдсэн ч Тайландтай тэнцсэн оноотой тоглолт өндөрлөжээ.