Хан боргоцойн гайхамшигт чанар

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

      Ханборгоцой жимсний эх орон Өмнөд Америк, 16-р зуунаас эхлэн далайгаар дамжин Европт орж ирсэн. Энэ жимс нь зөв хэлбэртэй,  уран барилгын бүтэцтэй ургадаг онцлогтой.

Шинж чанар: Хан боргоцой нь илч тос багатай. Витамин С-г ихээр агуулдаг, эслэг ихтэй, витамин В-ын бүлэг, магни, төмөр агуулдаг.  Хан боргоцой нь гайхамшигтай бүтэц эмчилгээний хүчтэй чанартай. Энэ нь хан боргоцойд марганц, бромелен, пероксидаза фермент байдагтай холбоотой. Марганц нь хүний бие махбодид маш бага хэмжээгээр агуулагддаг. Нэг аяга зүссэн хан боргоцой нь 2.5 мг марганц агуулдаг нь хүний хоногийн хэрэгцээг хангадаг. Марганц нь хүний дархлалын системийг хамгаалж цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, сахарын хэмжээг тодорхой түвшинд барьж байдаг байна.

Хан боргоцойд агуулагдах бромеллен, пероксидоза хоёр ферментийн нөлөөгөөр организмд явагдах химийн урвалуудын хурд нэмэгддэг. Эрдэмтэдийн судалгаагаар хан боргоцой жимсний нөлөөгөөр зүрхний шигдээс, артрита, бронхит, түлэгдэлт, хоол боловсруулах замын эмгэг, уушигны хатгаа, халдварт өвчнүүдийг богино хугацаанд анагаадаг байна. Жимсэнд агуулагдаж байгаа пероксидаза фермент нь бие махбодийг хавдараас хамгаалдаг.

Нэг аяга зүссэн хан боргоцойд агуулагдах шимт бодис:

Калории           76 ккал                                                Эслэг                                       1.9

Уураг                0.6г                                                     Витамин С                               23.9 мг

Нүүрс ус          19.2г                                                    Фолиевийн хүчил                     16.4 мкг

Өөх тос            0.7г                                                      Магний                                    21.7 мг

Холестрин        0                                                          Төмөр                                      0.6 мг

Зохистой хэрэглээ: Хан боргоцойг шинэ болон нөөшилсөн хэлбэрээр нь долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно. Ялангуяа салат, шарсан ногоотой хоолонд илүү амттай байх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү