Манай залуучуудын шигшээ хамгийн эхэнд Тайландын багтай тоглоно

Манай залуучуудын шигшээ хамгийн эхэнд Тайландын багтай тоглоно


7 жил

Монголын залуучуудын шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр өчигдөр БНСУ-ыг зорьжээ. Тэд Азийн 23 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатанд тоглоно. Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан залуус бэлтгэлийнхээ хугацаанд БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг ба Солонгосын гуравдугаар лигийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

ААШТ-ий “H хэсэг”-т багтсан залуучуудын шигшээ баг 7-р сарын 19-нд Тайланд, 21-нд Индонези, 23-нд Малайзын багтай тоглох хуваарьтай байгаа. 

Монголын хөлбөмбөгийн холбоо, БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээ баг мэргэжлийн хөлбөмбөгийн “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоногийн бэлтгэл хийхээр болсон.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү