Олимпийн наадмын бүх цагийн хамгийн олон медалтан усанд сэлэгч Майкл Пелпс энэ өдөр 32 нас хүрч байна.
Олимпийн наадмаас хамгийн олон медаль авсан хүнийн медалийн тоо 23 байсныг Пелпс 28 болгон эвдсэн. Түүний медалуудын 23 нь алт үлдсэн 5 нь мөнгө хүрэл медалиуд юм. Тэрээр анхлан турж жин хасах зорилготой усанд сэлж эхэлсэн бөгөөд АНУ-ын 68 жилийн түүхэн дэх хамгийн залуу эрэгтэй усанд сэлэгч болсон юм.
Хувийн амьдралын хувьд 2016 оны тавдугаар сард охинтой болсон бөгөөд нэг сарын дараа эхнэртэйгээ хуримаа хийсэн.
Хоёр эгчтэй, эцэг эх нь 1996 онд салсан бөгөөд аав нь 2000 онд хоёр дахь удаагаа гэрлэсэн.