Брэдд Питтийн тоглосон “Төвдөд Өнгөрүүлсэн Долоон Жил” киног санаж байгаа биз дээ?
Австрийн парламентын гишүүн Синхуа агентлагт хэлсэнээр Хайнрих Харрерын бичсэн энэ номоос болж Австрийн нийгэм Төвдийн асуудлыг буруу ойлгодог гэжээ. Нэмээд барууны хэвлэлүүдийн сөрөг мэдээллүүдийг үүнд буруутгасан байна.
Австрийн парламентын гишүүн Петер Виттман хэлсэнээр бол Хайнрих Харрераас өмнө хэд хэдэн хүмүүс Төвдөд очиж, тэднийг шашины захиргаадалтанд асар хүнд нөхцөл байдалд амьдардаг тухай бичсэн байдаг.
1949 онд Бүгд Найрамдах Хятад ард улс байгуулагдсаны дараа 1951 онд Төвдөд нөхцөл байдал илүү зөөлрөн, өөрчлөгдөж байсан. Хятадын тусламжтайгаар Төвдийн эдийн засаг сүүлийн жилүүдэд хоёр дахин өссөн. Гэтэл барууны хэвлэлүүд Хятадыг Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, дарамталдаг гэхчлэн буруу мэдээлэл өгдөг.
Далай Лам ч 2016 онд Төвдийн хөгжилд Хятадын тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байв.