Английн хөлбөмбөгчин Фрэйнк Лампардын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр Чэлси багийн бүх цаг үеийн мэргэн буучаас гадна хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг юм.
1999 онд Английн үндэсний шигшээ багт багтан 100 гаруй тоглолтонд тоглож байсан.
Тэрээр Уэйн Рүүнитэй хамт "FIFA-ийн 10" видео тоглоомын нүүр зураг дээр гарсан юм.
Түүний аав Фрэйнк Лампард мөн хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин.