Элсагийн түүх үргэлжилнэ


7 жил

Disney компанийн гүнжүүдийн түүхэнд хамгийн өндөр амжилт тогтоосон “Frozen” бүрэн хэмжээний энимэйшн киноны шинэ анги гарахаар болжээ. Диснейн гүнжид хайртай бяцхан охидын мөрөөдөл биеллээ олох өдөр 2019 оны арваннэгдүгээр сарын 27 гэнэ. Disney албан ёсны твиттер хуудсаараа дамжуулж, киноны нээлтийн товыг зарласан байна.

Элса гүнжийн түүх анх мэндэлсэн цагаас хойш ийнхүү зургаан жилийн дараа дараагийн анги нь үргэлжлэн гарахаар болж буй юм.

Одоохондоо Disney өмнөх ангид тоглосон жүжигчид дахин дуу оруулах эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү