Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэ


7 жил
Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань “Үзэмж Төгс” нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд “Мөнхийн Үргэлжлэл” нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд “Бодол шиг өдрүүд”, “Ижий эх орон” тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ. 

Гурван настай байхаасаа л урлагийн тайзан дээр гарч өдийг хүртэл урлагийн нандин утсыг таслалгүй хөглөж яваа эгч дүү дуучид маань хэдхэн хоногийн дараа буюу 4-р сарын 21-ны өдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ийнхүү тоглолтоо нээ. Эрхэм дуучдын энэхүү тоглолтод урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Л.Болдбаатар, МУСТА М.Алтанбат, Дуучин Ж.Алтанхүү /дүү/, Гурван бүдүүн хамтлаг болон амьд хөгжмийн хамтлаг, бүжигчид, морин хуурчид оролцох юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг “Үзэмж Төгс” нэртэй уран бүтээлийн тоглолтод урьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү