Сирийн эргэн тойронд

Сирийн эргэн тойронд

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Босогчид бас террористууд буруутай

©SANA Сирийн гадаад хэргийн сайд Валид аль Моуалем

Пүрэв гарагт  Сирийн гадаад хэргийн сайд Валид аль Моуалем юм. Тэрээр химийн дайралтанд мөрдлөг явуулах санал тавьсан. Ингэхдээ мөрдлөгийг Сирийн засгийн газар явуулах ёстой ба Туркаас оролцох ёсгүй гэх болзол тавив. Одоогийн байдлаар бүх талууд дайралт хийсэн эсэхэд үгүйсгээд байгаа. Тиймээс жинхэнэ эзэн тодорхойгүй байна. 

Трампын утгагүй үйлдэл

©New York Times

Гурав хоногийн өмнө юу ч батлагдаагүй байхад Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн агаарын талбар луу 59 пуужингаар дайрах тушаал гаргасан. Дайралт хийсний дараа тэр твиттертээ хүртэл жиргэжээ. Оросын батлан хамгаалахын департментын хэлсэнээр 59 пуужингийн 23 нь байгаа онож, үлдсэн нь тодорхойгүй байгаа. Олон улсын хуулийн дагуу НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр дэлхийн ямар ч улс бүрэн эрхт, тусгаар тогтносон улс руу дайралт хийх эрхгүй. Трампын явуулсан пуужингийн дайралтын дараа Америк, Орос хоёрын харилцаа эрс муудсан. Тэгэхээр Америкийн жинхэнэ бай Сири биш Америк байв уу?

Сирийн эвслүүд хариу барина

©Reuters Ираны ерөнхийлөгч Хасан Роухани мөрдлөг явуулахыг уриалжээ

Сирийн эвслүүд Америкийн пуужингийн дайралтын дараа “Сирийн эсрэг түрэмгийлэл улаан зураасыг хэтэрсэн” учраас Сири лүү өгсөн ямар ч дайралтанд хариу барина гэдгээ илэрхийлсэн. Одоо Сирийн эвсэлд Орос, Иран ба Ливаны Хезболла багтаж байна. Тэдний эсрэг Америктай Их Британи, Герман, Франц, Испани, Израйль, Австрали, Япон, Турк, Саудын Араб, Турк нар эвссэн.

Хойд Солонгосын шүүмжлэл

Хойд Солонгос Ням гарагт Америкийн пуужингийн дайралтыг мөн шүүмжилсэн юм. Хойд Солонгосын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Сирийн эсрэг хийсэн Америкийн пуужингийн дайралт бүрэн эрхт улсын эсрэг хийсэн тодорхой бас уучлашгүй түрэмгий үйлдэл байлаа. Бид хүчтэйгээр эсэргүүцэж байна” гэж байр сууриа илэрхийлэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү