Цагдаагийн алба хаагчийг сэжигтнээр татан шалгаж байна

Цагдаагийн алба хаагчийг сэжигтнээр татан шалгаж байна


8 жил

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Formula F1” авто машин угаалгын газарт өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хэрэгт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хорьж, МБА-ны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Хэргийг шалгах явцад авто машин угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нарын цагдаагийн алба хаагч, бусад энгийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэд машинаа угаалгахаар “Formula F1” авто машин угаалгын газарт ирсэн байсныг авто угаалгын газарт байсан гэрч мэдүүлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү