Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн


8 жил

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04-р сарын 06-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 06-ны 20 цагаас 04 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 дулаан, бусад нутгаар шөнөдөө  2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан,  бусад хэсгээр шөнөдөө  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо  орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


9-нд Хөвсгөлийн уулсаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд  нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү