НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ


7 жил

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.

Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажилд чиглэл өгөх нь хотын агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдолыг бууруулах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаанд ахиц болно гэж үзэж байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй 8 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү