Өнгөрсөн Баасан гарагт албан тушаалаасаа буугдсан Пак Гын-хэг орлох шинэ ерөнхийлөгчийн сонгууль ирэх 5-р сарын 9-нд болно. Энэ тухай Yonhap мэдээллийн агентлаг мэдээллээ.
Ерөнхий сайд Хван Кёо-ан өнгөрсөн 12-р сараас эхлэн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэрээр сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Мягмар гарагт мөрдөгчид Пак Гын-хэг албанаасаа буугдаж, энгийн иргэн болсон тул ирэх Лхагва гарагт байцаалт өгөх шаардлага хүргүүлжээ. Өмнө нь Пак Гын-хэг ерөнхийлөгч байх үед ял тулгах эсвэл шүүхэд хүчээр дуудах боломжгүй байсан.
Пак Гын-хэг Ням гарагт ерөнхийлөгчийн харшийг орхижээ.