Дизайнер Аксел Шиндлбэщк тоог математикийн тэгшитгэлээр харуулдаг цаг бүтээжээ. Энэ нь Аксел Шиндлбэщкийн 50 өдрийн дотор бүтээх 50 загварын нэг нь бөгөөд софтвейр инженер Фреп Мауклейртэй хамтран “Алберт Клок” нэртэй цагаа зохиосон байна.
Аксел Шиндлбэщк ангид математикийн хичээлийг бүтээлч үйл ажиллагаа болгох зорилготойгоор энэ цагаа бүтээжээ. Алберт цагийг 2015 оноос хойш 1000 ширхэг үйлдвэрлэж, 37 орны сургууль, худалдан авагчдад зарагдсан бөгөөд одоо аппликейшин хэлбэрээр тавигджээ.