Самурай Жакийн сүүлийн цуврал гарна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Самурай Жак гуравдугаар сарын 11-нд V цувралаараа эргэн ирэх гэж байна. Энэ бол 2001 оноос хойш гурван жилийн турш 52 анги гаргасан Самурай Жакийн хамгийн сүүлчийн цуврал юм. Шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн,  олон сая фентэй Самурай Жак олон жилийг хүнд сургуулилтанд өнгөрүүлж, Аку нэртэй чөтгөрийг ялах найдварыг тээсэн ч түүний хууль үйлчлэх дистопиан ирээдүйд байгаа залуу самурайн тухай өгүүлдэг.

samurai-jack-season-five-trailer-027

Цувралын зохиогч Геннди Тартаковски Самурай Жакийн сүүлчийн цуврал ‘илүү харанхуй бөгөөд цус урсгасан’ болно гэжээ. Шинэ цуврал Cartoon Network Adult Swim-ээр 3-р сарын 11-нд 23 цагаас гарж эхэлнэ.

Самурай Жакийн зохиогч анимейтор, найруулагч, зохиолч, продьюсер Геннди Тартаковски долоон настай байхдаа гэр бүлийн хамтаар ЗХУ-аас Америкт иржээ. Еврей эцэг эхийн хүү Тартаковски Hotel Transylvania, Hotel Transylvania 2-ын найруулагчаар ажиллан анхны бүрэн хэмжээний киногоо гаргаж байсан бөгөөд Dexter’s Laboratory цувралын зохиогч юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү