Л.Гүндалай: АН яг өнөөдрөөс ЕС-ыг огцортол УИХ-д суухаас татгалзах ёстой байх шүү


4 цаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн төрсөн өдрийн бэлгээ гайхуулж, "онгирсон" сторинууд олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. Ерөнхий сайдын 20-хон настай хүү найз охиндоо төрсөн өдрөөр нь 12,5 сая төгрөгийн Dior цүнх, 20 сая төгрөг бэлэглэсэн гэх дуулиан дэгдэж, хардлага төрүүлсэн учир олон нийт орлогоо нотлохыг шаардаж буй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цахим хуудастаа "ЕС-ыг хүүтэй нь, бэртэй нь, худтай нь тансаглуулдаг бид тэнэг баян улс шүү. ЕС-ын худ охиноо төрсөн өдрөөр нь эрхлүүлж 20 сая төг өгсөн гэнээ. Ингэж эрхлүүлдэггүй л байхгүй юу. Маниусаа маллах гээд л.

АН яг өнөөдрөөс ЕС-ыг огцортол УИХ-д суухаас татгалзах ёстой байх шүү" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү