Д.Сумъяабазар ногоон автобусны хэрэг намжсаны дараа гарч ирэв


14 цаг

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт болсон. Энэ үеэр хотын дарга асан Д.Сумъяабазар ирсэн байгаа нь анхаарал татав. Эл үйлдлээрээ тэр түр холдоод байсан улс төрдөө эргэн ирж буйгаа илэрхийлж байгаа болов уу. Учир нь тэрбээр хотын даргын суудлаас бууснаасаа хойш олон нийтийн өмнө гарч ирэлгүй удсан юм.

Түүний энэ үйлдлийг ногоон автобусны хэрэгтэй холбон тайлбарлаж болно. Тодруулбал, Д.Сумъяабазарыг хотын захирагч байх үед уг тендер зарлагдсан. Ингээд худалдан авсан автобуснууд шинэ биш, шаардлага хангаагүй болох нь тогтоогдож, асуудал өндрийг авсан. Үүнтэй зэрэгцэж тэр явсан байдаг.

Харин одоогоос гурван долоо хоногийн өмнө ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал болж, 20 хоног үргэлжилсний эцэст шийдвэрээ танилцуулсан. Дээрх хугацаанд Д.Сумъяабазарыг тухайн хэрэгт холбогдуулж дуудаагүй. Учир нь яллагдагчаар татаагүй. Гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгчөөр нь дамжуулж авсан аж.

Ингээд харвал түүнийг эл асуудал намжсаны дараа гарч ирлээ гэж харж болохоор байна. Тэрбээр одоо МАН-ын нарийн бичгийн даргын албан тушаалд буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү