УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг төслийг боловсруулахдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж байсан юм.