Монгол төр, Монгол түмэн та нарт ӨРГҮЙ!


8 цаг

УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Италид Элчингийн зөвлөхөөр, Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгаалал, үйлчилгээний төвийн даргаар, Ц.Мөнхцэцэг Германд Элчингийн зөвлөхөөр тус тус томилогджээ. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц ч Тайвань руу Элчингээр явж байгаа гэнэ.

Уг нь Монголын ард түмэн эдгээр хүмүүст нэгэнт дүнг нь тавиад, заримыг нь сонгуульд нэр дэвшүүлээгүй, дэвшсэн заримд нь ч итгэл хүлээлгэлгүй, улс төрөөс холхон бай гэх сануулгыг өгчихсөн. Улс төрд дахин харахыг хүсээгүйдээ, улс төрөөс бүрмөсөн холдуулахыг зорьсондоо л тэр шүү дээ. 

Гэтэл экс гишүүдэд маань энэ огт хамаагүй бололтой. Ёстой л нөгөө "ширлэнэ" гэдэг нь болж, сандал ширээ, албан тушаал байнгын горилоостой, төрөөс шимэгчлээстэй.

Чухамдаа бол Чингис хааны үеэс л Монголчууд дипломат ёсыг ихэд чухалчилж, төрийн үйлд чимбайрсан, хамгийн чадварлаг түшээдээ хөрш зэргэлдээ орнууддаа суулгаж, төрийн алтан аргамжийг сахиулдаг байжээ. Гэтэл өдгөө энэ ёс Д.Сарангэрэл ахайтны эшэлснээр УЛАНД ОЧИЖ, Элчин сайдын албан тушаал экс гишүүд, тэтгэвэртээ гарсан улс төрчдийг "шагнах" шагнал мэт болж, үнэгүйдсэн нь харамсалтай.

Монголын ард түмэн болоод Монгол төр уг нь эдгээр хүмүүст ямар ч өргүй. Харин ч эсрэгээрээ тэд л түмнийхээ итгэлээр шат хийж төрд орсныхоо хувьд бидэнд өртэй. Үнэхээр л тэр өрөө зүтгэлээр төлж чадахгүйгээс хойш ядаж л улс төрөөс эгнэгт холдоод өгмөөр байна аа та минь. Энийг л та бүхнээс Монгол түмэн аминчлан хүсэж байна, ичих нүүр гэж жаахан ч атугай үлдсэн бол ичиж үз ээ эрхэм түшээд ээ...

 Sanuulga.mn 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү