"Харбин 2025" өвлийн наадмыг уран гулгагч О.Мишээл тэргүүлж байна

"Харбин 2025" өвлийн наадмыг уран гулгагч О.Мишээл тэргүүлж байна


1 долоо хоног

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын долоо дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсын тамирчин О.Мишээл чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ.

Тэмцээний эхний зургаан тамирчин үзүүлбэр үзүүлсэнээс одоогийн байдлаар О.Мишээл тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд 18 тамирчин үзүүлбэрээ үзүүлэх юм.

Сонирхуулахад, Отгонбаатарын Мишээл нь 2006 онд АНУ-д төрж 2020 онд Монгол Улсдаа суурин амьдрахаар ирсэн, АНУ-ын иргэншилтэй. 7 настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна. Эх орондоо аав, ээжийн хамтаар ирэх үеэр цар тахлын хүндхэн жилүүд таарч бэлтгэлээ цалгардуулсан үе ч түүнд бий. Бэлтгэлээ эрчимжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн урд, хойд. хөршид ч хамтарсан бэлтгэлд оролцож явжээ. Ингэж явсаар 2023 оноос Наран улсын Нагояа хотноо Тэцукацу Накашима багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасаар байгаа юм. Түүний хувьд энэ тэмцээн олон улсын хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон тэмцээн нь болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү