Ерөнхий сайдаа өмөөрч дуугарсан УИХ-ын гишүүд

Ерөнхий сайдаа өмөөрч дуугарсан УИХ-ын гишүүд


2 долоо хоног

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа түүний саналд гарын үсгээ зурсан бөгөөд үргэлжлүүлэн 31-32 гишүүн зурвал албан ёсоор УИХ-д өргөн барина. 

Гэтэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга, Э.Болормаа, М.Нарантуяа-Нара, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг энэ хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжив.

Тэд хэлэхдээ, "Лодой над руу залгах хэрэггүй, өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой. Шийдэх асуудал маш их байна. Тиймээс хамтарсан засгийн газраар хамтран ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ", "Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо", "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү" гэх зэргээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг харлуулсан, Л.Оюун-Эрдэнэ сайдад бялдуучилсан утга, өнгө аяс бүхий мэдээллийг цахим хаягтаа бичиж эхэлжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү