Баянгол дүүрэгт менингококкийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ


5 өдөр

ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан хүү эндсэнийг мэдээлээд байна. Мөн Баянгол дүүрэгт уг халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторид явуулсан шинжилгээний хариуг хүлээж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэх аргууд:

  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх
  • Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх
  • Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах
  • Өдөр бүр гараа тогтмол угаах
  • Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх
  • Улиралдаа тохируулан дулаан хувцаслах
  • Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү