УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ


2 өдөр

Өнгөрөгч 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байдаг. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулах саналыг дурдсан бөгөөд эл саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн дэмжсэн байдаг.

Тэгвэл Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Н.Оюундарийн хувьд 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. Түүний хувьд:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд

Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр

1998 онд

Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-1996 онд

Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх

1996-1997 онд

Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх

1997-1998 онд

Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх

1999-2000 онд

Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх

2000-2004 онд

Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга

2004-2006 онд

Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга

2006-2007 онд

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх

2008-2012 онд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2008-2010 онд

БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч

2010-2014 онд

“Бльюмон” групп ХХК зөвлөх

2014-2015 онд

Гадаад хэргийн яамны дэд сайд

2015-2016 онд

“Бльюмон” групп ХХК зөвлөх

2016-2020

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү