А.Ундраа: ЭТТ компани тайлангаа гаргаагүй байхад хууль зөрчиж мөнгө тараасан. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд “мөнгө байхгүй“ гээд зээл гуйгаад сууж байна

А.Ундраа: ЭТТ компани тайлангаа гаргаагүй байхад хууль зөрчиж мөнгө тараасан. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд “мөнгө байхгүй“ гээд зээл гуйгаад сууж байна


23 цаг

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Улмаар баасан гарагийн оройноос эхлэн иргэдийн дансанд "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашиг орсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа "ЭТТ компани жилийн эцсийн тайлангаа гаргаагүй, ТУЗ-аараа хэлэлцээгүй байхад нь Компанийн тухай хууль зөрчин мөнгө тараасан. Гэтэл Эрчим хүчний сайд нь мөнгө байхгүй гээд гадаад улсаас зээл гуйгаад сууж байгаа юм бна. Засгийн ажилд авцалдаа байна уу" гэх байр суурийг илэрхийллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэлэлцэх явцад "ТЭЦ-3"-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй. Бид төсөв дээрээ хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйгаад яахав, өөрсдийн мөнгөөрөө барьчих байсан. Бидний байгаа царай л энэ. Мөнгө байхгүй, гэтэл хэрэглээ ихсээд ийм байдалд орчихсон" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү