П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай" хуулийн төслөө дөрөв хоногийн дараа эргүүлэн татлаа

П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай" хуулийн төслөө дөрөв хоногийн дараа эргүүлэн татлаа


2 өдөр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өнөөдөр /2024.12.23/ "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай" хуулиа эргүүлэн татаж буйгаа  мэдэгдлээ. Энэхүү хуулийн төсөл олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан учраас эргүүлэн татахаар болсон хэмээн тэд онцолсон юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу 2024.12.19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барисан билээ.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITYA [192.168.8.xxx] 14 цаг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [192.168.8.xxx] 2 өдөр
ажилчид тодорхой квоттой бж татвар төлж ажиллах ёстой болохоос ингэж болохгүй ээ энэ бол хязгааргүй гэдгээр халхавчлан дүрвэгсдийг оруулах америк , ех ний бодлог хавсарч бна