Г.Дамдинням: Багш дутагдаж байгаа асуудлыг цахим сургалтаар шийдэж болно

Г.Дамдинням: Багш дутагдаж байгаа асуудлыг цахим сургалтаар шийдэж болно


1 сар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишгүүн Г.Дамдинням: Багшийн хомсдолын асуудал маш ихээр хөндөгдөж байна. Хүүхдэд хичээл заана гэдэг бол мэргэжлийн ажил. Энэ бол хүний сэтгэл зүйтэй ажилладаг ажил. Багш бэлтгэж байгаа нэрээр 45 хоногт сургана гэдэг тийм ч сайн зүйл биш. Би өнгөрсөн онд Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж хууль батлуулахдаа өнөөдрийн яриад байгаа багш биш хүнийг багш болгодог тогтолцоог хуульд нь хийж өгсөн. Гэм буруутай хүнээ олоод ир гэвэл би байна. Гэхдээ хэрэгжүүлэхдээ сайд нь 45 хоногт бэлдэнэ гэж журам гаргаад байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ бол боломжгүй. Багш дутагдаж байгаа асуудлыг цахим сургалтаар шийдэж болно. Цахим сургалтын орчныг бүрдүүлээд өгчихсөн байхад багшийн дутагдлын асуудлаа үүнтэй холбож шийдэх боломжтой гэж харж байна.

 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү