Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, гадаад улсын 2 иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад, өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад, ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
.