Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийллээ

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийллээ


3 сар

Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токиогоос Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа зохион байгуулж, холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийжээ.

Уг хуралд Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Жүдо бөхийн холбооны ажилчид, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид оролцосн байна.

2022-2024 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон дасгалжуулагч, тамирчид тус бүрийн дүгнэлт тайлан, 2024 оны зуны олимпын наадамд оролцсон багийн дасгалжуулагчид, тамирчдын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Уг хурлын үеэр "Токио-2020", "Парис-2024" хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол Улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүллээ.

Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид дээр анхаарахаа цохон тэмдэглэв. Албан ёсоор Лос Анжелесын олимпын цикл өнөөдрөөс эхэлж буйг мэдэгдэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү