Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
“Парис-2024” зуны олимын ХХХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан АНУ-ын Доминик Пэрриштэй дагах барилдаан хийж, өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Манай бөх өмнө нь “Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Пэрришт 4:2 харьцаатай ялагдаж, мөнгөн медаль хүртэж байсан юм.
Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Пан Чянь-Юйтэй учраа таарна.