"С.Зориг агсны хөлийг гинжилсэн" гэх үйлдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

"С.Зориг агсны хөлийг гинжилсэн" гэх үйлдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна


5 сар

Өчигдөр шөнө С.Зориг агсны хөшөөний хөлийг, ард нь тавьсан сандалтай нь гинжилсэн тул Ардчилсан намаас тус асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр “Өнөөдөр өглөө С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилснийг харлаа. Энэ үйлдлийг Ардчилсан намын амыг нь хамхиж, хөлийг нь дөнгөлөх гэсэн заналхийлэл гэж ойлгож байна. Хүний аминд халдсан хэрэг намжаагүй байхад ийм бусармаг үйлдлийг хийжээ. Одоогоор цагдаанийн байгууллагаас шалгаж байна" гэв.

Мөн Хуульч, нэр дэвшигч Р.Булгамаа “Уг хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 9.6 болон Эрүүгийн тухай хуулийн 25.1-д заасан хуулийг тус тус зөрчиж байна. Энэ нь урьдаас бэлдсэн хэрэг байна” гэв. Тэд мэдээллээ хийснийхээ дараа тус гинжийг хамтдаа төмрийн хөрөөгөөр хөрөөдөн салгажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү