https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно


2 долоо хоног
“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2024 оны 06-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн наадамд оролцохоор Монгол, БНХАУ, , БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн.
Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбай дээр 6-р сарын 14,15,16-ны өдрүүдэд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
Тус наадам нь анх 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байсан бөгөөд 2020-2022 онуудад цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдаж байгаад 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж эхэлсэн.
2020 онд тус наадмыг “Сэр сэр салхи” нэртэйгээр тусгай дугаар болгон зохион байгуулсан бөгөөд уг наадмын тэргүүн байрыг эзэлсэн Индонез улсын “Лаб арт” хамтлаг өнгөрсөн жилийн “Asia Folk 2023” наадамд урилгаар оррлцож, нээлтийн гала тоглолтон дээр монгол ардын “Сэр сэр салхи” дууг үндэснийхээ хөгжмийн зэмсгүүдээр хөгжимдөн дуулсан байна. Харин энэ жилийн наадмын нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам Ж.Мэнд-Амарын “Хуучирын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм.
“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн жижг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.
Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын нэгэн том брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулж байна.
Энэ дашрамд дуулгахад наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 14-ний 19:30-д Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү