М.Бадарчийн цолыг наадмаас өмнө хурааж, цаашид шинжилгээг цол олгохоос өмнө авна

М.Бадарчийн цолыг наадмаас өмнө хурааж, цаашид шинжилгээг цол олгохоос өмнө авна


6 сар

Монгол Улсын шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан "М.Бадарчид холбогдох бөхийн допингийн маргаантай асуудлын эцсийн шийдвэр гарсан учраас допинг хэрэглэсэн бөхийн цолыг хурааж дараагийн бөхөд нь цол, чимэг олгох тухай Үндэсний хороо шийдвэрээ гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч тун удахгүй шийдвэрээ гаргана.

Баяр наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байна" гэлээ.  

М.Бадарчийн цолыг хурааснаар,

  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
  • Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү