Н.Мөнхнасан: Манай бүх компанийн дансыг хаажээ. Бид төрөөс төрсөн тэрбумтнууд огтхон ч биш

Н.Мөнхнасан: Манай бүх компанийн дансыг хаажээ. Бид төрөөс төрсөн тэрбумтнууд огтхон ч биш


6 сар

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавтай холбоотойгоор Монполимет группийн охин компаниудын дансыг хаажээ. 

АТГ-аас тавдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг хойшлуулшгүйгээр 48 хугацаатай баривчлан, сулласан. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй, тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн. 

Харин түүний охин, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан групп компаниудын данснуудыг хаасан байгаа талаар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ.

Тэрбээр " Бид зээлээ 200 хувь төлж дуусгасан. 32 жил татвар төлсөн. Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллаж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. " гэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү