М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ

М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ


7 сар

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Спортын арбитрын шүүх хурал болж, өндөрлөлөө.


Спортын арбитрын шүүх хурлын үеэр нэрээ нууцалсан гэрч "2023 оны есдүгээр сар хүртэл Турк улсаас биеийн эрч хүч сэргээх, метанолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн 2-оор дөрвөн таблетка ууж хэрэглэсэн.


Энэ хугацаанд бэлтгэлийн явцад панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж бодож байна. Иймд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдэх зорилгоор, өөрийн хүсэлтээр гэрчээр оролцмоор байна" гэсэн юм.


Гэвч Спортын арбитр үүнийг нотлогдохгүй байна гэж үзэн, улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жил хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү