https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Б.Баттөмөр: Мэнэнгийн тал Мэнэнгийн там болно шүү

Б.Баттөмөр: Мэнэнгийн тал Мэнэнгийн там болно шүү


7 сар

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Энэ тогтоолын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Аливаа гэрээ, төсөл хоёр талдаа ашигтай байх ёстой. Гэтэл ашгаа өгдөггүй, дээрээс нь татвар төлдөггүй ийм гэрээ цаашдаа Монголд хэрэггүй. Энэ төсөл Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулахгүй байна. Анх 600 мянган тонн газрын тос олборлодог байсан бол буурсаар 500 мянга болж. 2027 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход 300 мянган тонн газрын тос олборлодог болсон байх юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэр анх 2021 онд ашиглалтад орохоор байсан. Гэтэл 2027 он болоод хойшилсон. Ер нь Монголын бүх ажил нэг иймэрхүү л явж байна. Өнөөдөр нүүрснээс орж ирсэн хэдэн төгрөгөөрөө цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмээд гал унтраагаад явж байна. Гэвч цаана нь суурь асуудлууд нь болохгүй байна.

Мэнэнгийн тал бол дэлхийд байхгүй хосгүй газар. Үүнийг анхаарахгүй бол Мэнэнгийн там болно шүү" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү