Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэрдамбыг томилжээ

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэрдамбыг томилжээ


8 сар

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт болжээ.

Уг хурлаар ажлын хариуцлага алдсан ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон гадаад харилцааны менежер, бичиг хэргийн ажилтан нар ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Улмаар Удирдах зөвлөлийн гишүүд дэлхийн аваргын алт, хүрэл, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.

Хариуцлагатай жилд мэдүүлэг хоцроосны улмаас Монголын боксчид олимпын эрх олгох 2024 оны эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Харин дараагийн тэмцээн тавдугаар сарын 21-нд Тайландын Бангкок хотноо эхлэх бөгөөд тус тэмцээнээс Монголын боксчид 3-4 авах зорилготой байгаа аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү