Дуучин Б.Бат-Энэрэл гэх хүү энэ сарын 17 /2024.02.17/-ны өдөр бие даасан тоглолтоо хийсэн. Энэ үеэр түүнд Соёлын тэргүүний ажилтан /СТА/ цол олгохоор болсон нь цахим орчинд багагүй шуугиан тариад байгаа юм.
Учир нь соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг хүүхдэд олгосон гэх асуудлаар шүүмжлэлд дагуулж буй. Зарим нэг урлагийнхан болон олон нийт энэ асуудалд байр сууриа илэрхийлж, хамгийн гол нь төрийн тэмдгийг насанд хүрээгүй хүүхэд олголоо, нэр хүндийг нь унагалаа гэх асуудлыг ярьж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Соёлын яамнаас "Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй" гэсэн тайлбар өглөө.