Навальныйн цогцсыг 14 хоног гэр бүлд нь хүлээлгэж өгөх боломжгүй

Навальныйн цогцсыг 14 хоног гэр бүлд нь хүлээлгэж өгөх боломжгүй


9 сар

Алексей Навальныйн цогцсыг одоо хүртэл гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй. ОХУ-ын хуульд зааснаар ялтны цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дотор гэр бүлд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл Навальныйн цогцсыг 14 хоногийн турш гэр бүлд нь хүлээлгэж өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Цогцост химийн шинжилгээ хийнэ гэж шоронгийн зүгээс ээжид нь мэдэгджээ. Цогцос яг хаана байгаа талаар Оросын эрх баригчид тодорхой мэдээлэл өгөөгүй.

Навальныйн эхнэр Юлия Навалнаяа нөхрийнхөө үхэлд ерөнхийлөгч Путиныг шууд буруутгаж буй. Тэрбээр Даваа гаригт хийсэн видео мэдэгдлийнхээ үеэр "Чөлөөт Орос"-ын төлөө үзэлцсээр байх болно гэжээ. Нөхрийнх нь бие махбодоос мэдрэлд нөлөөлөх Новичок нэртэй бодисын нөлөөллийг арилах хүртэл цогцсыг хадгалах гэж байна гэж тэр үзжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лео Дочерти сөрөг хүчний удирдагч Навальныйн үхэлтэй холбоотойгоор парламентын танхимд үг хэлж, ар гэрт нь эмгэнэл илэрхийлэв. "Тэр сая сая хүнд урам зориг өгсөн. Оросын эрх баригчид түүнийг аюул заналхийлэл гэж харж байсан. Путин түүний нэрийг хэлэхээс ч айж байсан" гэж тэр хэлжээ.

Харин Европын холбоо Навальныйн үхэлтэй холбоотойгоор олон улсын мөрдөн байцаалт явуулахыг уриалж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл хэлэхдээ "Навальный Оросын шоронд Путины дэглэмээс болж амь үрэгдэв. Путин түүнийг аюултай гэж үзсэн тул эрх чөлөөг нь хязгаарласан" гэжээ.

Эх сурвалж: BBC

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү