Засгийн газрын хуралдааны мэдээллийн үеэр нүүрсний сонсголын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани хууль бусаар нүүрс тээвэрлэсэн. Хилээр бүртгэлгүй гарсан 19 мянган машины мэдээллийг устгасан. Үүн дотор Д.Амарбаясгалангийн хамааралтай компанийн машин байсан гэх мэдээлэлд хариулт өгөхийг сэтгүүлч хүсэв.
Д.Амарбаясгалан, 2016 оноос өмнөх мэдээллийг устгасан гэж сонссон. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийсэн хүмүүс нь дэлгэрэнгүй тайлбар хийх байх. Энэ ажил УИХ-ын Хянан шалгах түр хороонд явагдаж байгаа.
Бүртгэлгүй хилээр гарсан машинууд дотор миний нэр орсон байна лээ. Ямар ч гэнэ вэ нэг компанитай холбоотой гэж яригдсан. Би өмнө нь ч хэлж байсан. Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес хийдэггүй. Хийх сүсэг бишрэлгүй. Хэрэв тийм бол яагаад намайг дуудаж байцаахгүй байгаа нь сонин байна гэв.