"Түр хорооны гишүүд хуралдаа ирэхгүй нүүрсний асуудлаар хяналтын сонсгол явуулахад саад болж байна"

"Түр хорооны гишүүд хуралдаа ирэхгүй нүүрсний асуудлаар хяналтын сонсгол явуулахад саад болж байна"


1 жил

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдах байсан юм. Гэвч нүүрсний гэх хэргийн асуудлыг хянан шалгах үүрэгтэй энэхүү түр хорооны ирц бүрдээгүйн улмаас товлосон цагаасаа бараг хоёр цагийн дараа эхэллээ.

Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Түр хорооны гишүүд хуралдаа ирэх хэрэгтэй байна. Бид арванхоёрдугаар сарын 4-нд сонсгол хийх ёстой. Өнөөдөр олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, хянан шалгагчийн ажлын даалгавар батлах ёстой. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргах ёстой. Мөн дөрвөн шинжээч нэмж томилох шаардлага үүсээд байна. Зарим байгууллага дээр очихоор материалаа гаргаж өгөхгүй байна. Тиймээс хянан шалгагчийн даалгавар батлах шаардлага үүсээд байна. Түр хороонд орж ажиллана гэж орчихоод хуралдаа ирдэггүй гишүүдийг нүүрсний асуудлаар хяналтын сонсол явуулахад эс үйлдлээрээ саад болж байна гэж үзэж байна. Тиймээс хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нарт тавьж түр хорооноос татуулна. Ингэхгүй бол нүүрсний сонсгол цаг хугацаандаа болохгүй байх эрсдэл үүсч байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, С.Ганбаатар, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар хуралдаа ирэх хэрэгтэй байна. Нүүрсний хулгайг шалгах хэрэгтэй гэдэг хэрнээ шалгах гэхээр хуралдаа ирэхгүй ажилд саад болж байна" гэлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү