Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар алтан медалийн төлөө өрсөлдөнө

Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар алтан медалийн төлөө өрсөлдөнө


1 жил

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглолоо.    

Тэмцээний хагас шигшээгийн 68кг-д Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Э.Дэлгэрмаа
  
Мөн хагас шигшээгийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6 яллаа. Манай тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө Амит Елортой барилдана.

Э:Даваанасан

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө барилдаанд  Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртсэн юм. 

Эх сурвалж: МЧБХ











Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү