МХХМГХолбоо аймаг, дүүрэг, сумдыг нэрэмжит гүйлтийн тэмцээнтэй болгох зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Галт суманд Спортын мастер А.Даваадорж багшийн нэрэмжит “Кросс гүйлт 2023” Аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Хүн амын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэн сурталчилах, гүйлт чийрэгжилтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, бие бялдар, оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэх зорилготой билээ.
Тэмцээнд өсвөр үеийн зургаан насны ангилалд 565 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд 136 хүн, нийт 700 гаруй хүн оролцлоо. Өсвөр үеийн 10-11 насны ангилалд хамгийн их буюу 100 гаруй хүүхэд оролцсон байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр МХХМГХолбоо, хамтран зохион байгуулагчаар Галт сумын ЗДТГ, ЕБС оролцлоо.Мөн тэмцээнд оролцогчдын дунд таван сая төгрөгийн сантай “Сугалаа” явуулж, азтан тодрууллаа.
Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Базарсүрэнгийн Батболд дараагийн тэмцээний шилжин явах цомыг Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын албаны дарга Г.Хүрэлбаатарт гардуулсан юм.