Боловсролын үе үеийн сайд нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Боловсролын үе үеийн сайд нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа


1 жил

Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан  доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэв. Тэрбээр "Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан байдаг. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан.  Харьяа дээд байгууллага болох БШУЯ болон бусад субъектүүдээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. "Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юмуу", "Битгий энэ асуудлыг хөндөөч" гэх зэргээр над руу хандсан.  Хувийн хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна" гэлээ.

"Хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй энэ асуудлыг хянан, шалгах хүсэлтийг АТГ-т гаргаж байна. БЗС-гийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг тухай бүрд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус байгаа юм. Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах талаар АТГ-т хандаж байна. Эдгээр нэр бүхий хүмүүс албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа" хэмээн хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү