Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр (2023.05.18) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үг үсгийн алдаа их байна. 76 гишүүн гэж байх ёстой болохоор 76-г сонгоно гэж болохгүй. Хоёрдугаарт, "Улсын хэмжээний" гэсэн үг ч зохимжгүй. Хувь тэнцүүлж буй асуудлыг улсын хэмжээний нэг тойрог гэж томъёолоод байна. Мөн 76, 50 гэж тоогоор хувааж болохгүй. Улс орнуудад "Талыг нь олонх, талыг нь хувь тэнцүүлж" гэх мэтээр заадаг болохоос тоо заадаггүй. Тэгвэл манайх дэлхийд ганц тохиолдол болно. Маш хангалтгүй хуулийн төсөл орж ирж байна. Дараа нь дахиад засна, өөрчилнө гэх вий" гэлээ.