Нэтфликсээс гаргасан өшөө авалт, триллер цуврал болох "The Glory" бүтээлийн хоёрдугаар хэсэг нь стриминг салбарт алдартай бөгөөд дэлхийн жагсаалтын нэгдүгээрт байрлажээ.
Уг цувралын хоёрдугаар хэсэг нь өнгөрсөн баасан гарагт гарсан бөгөөд нэг өдрийн дараа гэхэд Нэтфликсийн шилдэг шоуны жагсаалтын FlixPatrol-ын стриминг аналитик вэб сайтын гуравдугаарт орсон юм. Тэгвэл өчигдөр буюу 13-ны өдөр тус чартыг тэргүүлжээ.
Солонгос, Япон, Хонконг, Тайвань, Мексик, Саудын Араб зэрэг 38 оронд нэгдүгээр байр, бусад 21 улсаас хоёрдугаарт, 13 улсад гуравдугаар байрт эрэмбэлэгдэж буй.
Сон Хе Кёгийн тоглосон уг бүтээл арванхоёрдугаар сарын 30-нд гарсан эхний найман анги сургуулийн харгис хэрцгий хүчирхийлэл, нийгмийн системийн хайхрамжгүй байдал зэргээрээ үзэгчдийг цочирдуулсан. Улмаар хорон санаатнуудын эмгэнэлт төгсгөлийг тайлах өшөө авалтын төлөвлөгөөтэй эргэн ирж буй талаар уг цувралд гардаг байна.