Абэг хөнөөсөн эрэгтэйг яллана

Абэг хөнөөсөн эрэгтэйг яллана


2 жил

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудсан этгээдийг хүн амины хэрэг, галт зэвсгийн хяналтын хууль зөрчсөн хэргээр яллахаар болжээ.

Японы баруун хэсгийн Нара хотод өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд сонгуулийн кампанит ажлын үеэр Абэ рүү буудаж, амь насыг нь хохироосон 42 настай Тэцуя Ямагами Осака дахь хорих газарт хоригдож буй.  Түүний сэтгэцийн эмчийн үзлэг Мягмар гаригт дууссан бөгөөд тэр даруйд нь тухайн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

“Киодо ньюс” агентлагт мэдээлснээр Ямагамигийн сэтгэцийн үнэлгээний хугацааг хоёр удаа сунгасан тул яллагч нарын хүсэлтээр Нара дүүргийн шүүх түүнийг цагдан хорих хугацааг нь мөн сунгасан аж. Ингэснээр түүнийг цагдан хорих хугацаа ирэх Баасан гаригт дуусна. Түүнийг долдугаар сарын 25-наас хойш хийсэн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхэд сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоохоор шалгаж байна.

Ямагами халдлагын үеэр шууд баривчлагдсан бөгөөд 67 настай Абэ тухайн өдрийнхөө орой гэмтлээ даалгүй  нас барсан.

ЭХ СУРВАЛЖ: PHILIPPINE NEWS AGENCY

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү